Бидний тухай

Zorgers Mongolia-д тавтай морилно уу

Гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн түрээс, худалдаа

Нүүр Бидний тухай
Zorgers Mongolia
12+ жилийн туршлага - Zorgers India

Мэргэжлийн тусламж, үйлчилгээг танд ойртуулна

Zorgers India-гийн 12+ жилийн туршлага, үйлчилгээний стандартад тулгуурлан Zorgers Mongolia 2025 оноос Монгол Улсад мэргэжлийн асаргаа, сувилахуйн үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Манай эмч, сувилагч, сэргээн засах эмчилгээний мэргэжилтэн, туслах сувилагчдын баг үйлчлүүлэгч бүрийн биеийн байдал, хэрэгцээнд тохирсон мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Гэрийн сувилгаа, мэс заслын дараах асаргаа, сэргээн засах тусламж, үйлчилгээ, хүнд өвчтөний мэргэжлийн асаргаа сувилгаа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн түрээс болон худалдааг нэг дороос цогцоор нь авах боломжтой.

  • Албан ёсны зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага
  • Мэргэжлийн эмч, сувилагч, туслах сувилагчдын баг
  • 24/7 асаргаа, сувилахуйн үйлчилгээ
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн түрээс, худалдаа
  • Үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд тохирсон асаргаа, сувилгааны төлөвлөгөө
  • Чанарын стандартын дагуу найдвартай үйлчилгээ
Албан ёсны зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Zorgers Mongolia — Бид халамжилна.

Бидний үйл ажиллагааны үндэс

Манай бүх шийдвэр, үйлдэл нь эдгээр үнэт зүйлс болон зорилгоос урган гардаг.

Эрхэм зорилго

Аюулгүй, найдвартай, хүн бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн, мэргэжлийн, хүртээмжтэй асаргаа сувилгааг гэрийн орчинд хүргэж, үйлчлүүлэгчийн нэр төрийг хүндэтгэн, тав тух болон гэр бүлийн амар тайван байдлыг дэмжих.

Алсын хараа

Монгол Улсын хамгийн итгэлтэй гэрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллага болох.

RESPECT — Бидний ажлын зарчим

Манай баг өдөр тутамдаа эдгээр үнэт зүйлсийг дагаж мөрддөг.

Хүндэтгэл

Өвчтөн болон гэр бүлийнхнийг үргэлж хүндэтгэж, ойлгож ажилладаг.

Ёс зүй

Бүх үйл ажиллагаандаа ил тод, шударга, ёс зүйтэй байдаг.

Үйлчилгээний чанар

Дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээний чанарыг хадгалдаг.

Мэргэжлийн байдал

Сургалт, ур чадварын шаардлага хангасан мэргэжлийн багийг бүрдүүлэн ажилладаг.

Үр ашиг

Нөөцийг зохистой ашиглан хамгийн сайн үр дүнд хүрдэг.

Хариуцлага

Үйлчилгээ бүрт хариуцлагатай хандаж, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн ажилладаг.

Хамтын ажиллагаа

Эмч, сувилагч, туслах сувилагч, гэр бүлтэй хамтран өвчтөнд хамгийн сайнаар үйлчилдэг.

Халамжтай хандлага
Найдвартай байдал
Үнэнч, шударга байдал
Хүртээмжтэй байдал
12+
жилийн туршлага - Zorgers India
500+
Үйлчилгээ авсан өвчтөн
50+
Мэргэжлийн ажилтан
98%
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

Мэргэжлийн ажилтнуудтай танилц

Манай туршлагатай баг таны болон таны гэр бүлийн эрүүл мэнд, тайван байдлыг хангахад зориулагдсан.

Б. Дэлгэрмөрөн

Б. Дэлгэрмөрөн

Захирал
Б. Бямба-Орших

Б. Бямба-Орших

Үйл ажиллагааны менежер
Х. Дэлгэрмөрөн

Х. Дэлгэрмөрөн

Сувилагч
О. Янжмаа

О. Янжмаа

Сувилагч
С. Оюунгэрэл

С. Оюунгэрэл

Сувилагч
С. Баасансүрэн

С. Баасансүрэн

Сувилагч
Б. Энхтуяа

Б. Энхтуяа

Сувилагч
А. Баянаа

А. Баянаа

Туслах сувилагч
Н. Мягмарцэрэн

Н. Мягмарцэрэн

Туслах сувилагч
С. Гантулга

С. Гантулга

Туслах сувилагч
Т. Наранчимэг

Т. Наранчимэг

Туслах сувилагч

Бидэнтэй холбогдоход бэлэн үү?

Өвчтөн болон гэр бүлийнхэндээ хамгийн тохиромжтой асрамжийн сонголтыг хамтдаа олъё.