Zorgers Mongolia

Манай Үйлчилгээнүүд

Манай мэргэжлийн баг танд болон таны гэр бүлийнхэнд хэрэгцээнд нь тохирсон эрүүл мэндийн тусламж, асаргаа, сувилгааг гэрт тань хүргэнэ.

Нүүр Үйлчилгээнүүд
Гэрийн асаргаа

Ахмад настны асаргаа

Нас ахсан хүмүүст өдөр тутмын амьдралд нь туслах мэргэжлийн, энэрэнгүй асаргааны үйлчилгээ. Гэрт нь очиж, тохь тухтай орчинд нь хамгийн сайн тусламж үзүүлнэ.

  • Өдөр тутмын асаргаа, дэмжлэг
  • Эмийн хэрэглээнд дэмжлэг, хяналт
  • Харилцаа, сэтгэл зүйн дэмжлэг
  • Гэр бүлийн гишүүдтэй тогтмол мэдээлэл солицох
Сувилахуйн тусламж үйлчилгээ

Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ

Мэргэшсэн сувилагч гэрт очиж тарилга, дусал хийх, шархны боолт, арчилгаа болон бусад сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

  • Эмчийн заалтын дагуу булчин, судас тариа, дусал хийх
  • Мэс заслын болон хэвтрийн шархны боолт, арчилгаа
  • Давсагны гуурс тавих, авах, арчлах
  • Ходоодны зонд тавих, авах, арчлах
  • Амин үзүүлэлт хэмжих, биеийн байдлыг хянах
Мэс заслын дараах асаргаа

Мэс заслын дараах асаргаа, сувилахуйн тусламж

Эмнэлгээс гараад гэртээ хурдан, аюулгүй сэргэхэд туслах мэргэжлийн асаргаа. Эмчийн зөвлөмжийн дагуу шаардлагатай сувилахуйн тусламж, асаргаа, сэргэлтийн дэмжлэг үзүүлнэ.

  • Шархны боолт, арчилгаа
  • Өвдөлтийн үнэлгээ, хяналт
  • Хөдөлгөөн, дасгалын дэмжлэг
  • Сэргэлтийн явцыг ажиглах, мэдээлэх
Гэрийн асаргаа

Байнгын асаргаа шаардлагатай өвчтөний гэрийн асаргаа

Өдөр тутмын амьдрал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан байнгын дэмжлэг шаардлагатай үйлчлүүлэгчид мэргэжлийн асаргаа, сувилахуйн тусламжийг гэрийн орчинд үзүүлнэ.

  • Өдөр тутмын асаргаа
  • Хувийн ариун цэврийн дэмжлэг
  • Хооллолт, хөдөлгөөний дэмжлэг
  • Амин үзүүлэлтийн хяналт
  • Эмчийн заалтын дагуу сувилахуйн тусламж
  • Гэр бүлийн гишүүдэд мэдээлэл өгөх
Сэргээн засах тусламж, үйлчилгээ

Сэргээн засах үйлчилгээ

Мэргэжлийн ажилтан үйлчлүүлэгчийн хэрэгцээ, эмчийн зөвлөмжид тулгуурлан хөдөлгөөн, дасгал болон сэргээн засах дэмжлэг үзүүлнэ.

  • Физиотерапевт, хөдөлгөөн засалч
  • Гэрээр үзүүлэх үйлчилгээ
  • Хөдөлгөөн сэргээх дасгал
  • Өвдөлт бууруулах дэмжлэг
  • Хувь хүнд тохирсон дасгалын хөтөлбөр
Сувилахуйн тусламж үйлчилгээ

Хөнгөвчлөх асаргаа

Хүнд өвчний үед өвдөлт, зовиурыг бууруулах, тав тухыг нэмэгдүүлэх, өдөр тутмын асаргаа болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ.

  • Өвдөлтийн үнэлгээ, хяналт
  • Сэтгэл зүйн дэмжлэг
  • Гэр бүлийн гишүүдэд асаргааны зөвлөгөө өгөх
  • Тав тухыг хангаж дэмжлэг үзүүлэх
Гэрийн асаргаа

Эмчийн гэрийн үзлэг, зөвлөгөө

Мэргэжлийн эмч таны гэрт ирж үзлэг, оношлогоо хийх үйлчилгээ. Эмнэлэгт очих боломжгүй үед тохиромжтой, аюулгүй шийдэл.

  • Гэрт ирж үзлэг
  • Жор бичих
  • Оношлогоо
  • Дараагийн үзлэг товлох
Эмнэлгийн сахиурын үйлчилгээ

Эмнэлгийн сахиурын үйлчилгээ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид өдөр тутмын асаргаа, сувилгааны дэмжлэг шаардлагатай үед манай мэргэжлийн туслах сувилагч үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлнэ. Үйлчилгээний хугацаа: 8, 12, 24 цагийн сонголттой.

  • Хувийн ариун цэвэр сахихад туслах
  • Хооллох, шингэн уулгахад дэмжлэг үзүүлэх
  • Хэвтрийн байрлал солих, хөдөлгөөн хийхэд туслах
  • Өдөр тутмын асаргаа, тав тухыг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч, сувилагчийн өгсөн зөвлөмжийг мөрдөхөд туслах
  • Биеийн байдалд ажиглалт хийж, эмнэлгийн ажилтан болон ар гэрт мэдээлэх
  • Сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэх
Тоног төхөөрөмж

Эмнэлгийн тоног төхөөрөмж

Дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хурдан хүргэлт, суурилуулалт, сургалттайгаар нийлүүлнэ.

  • Хурдан хүргэлт
  • Суурилуулалт & Сургалт
  • Засвар үйлчилгээ
  • Баталгаат хугацаа
12+ жилийн туршлага - Zorgers India
500+ Баталгаажсан асрагч
10,000+ Үйлчлүүлэгч
4.8 ★ Дундаж үнэлгээ

Үйлчилгээ захиалах уу?

Манай мэргэжилтнүүдтэй холбогдон таны хэрэгцээнд тохирох үйлчилгээний мэдээлэл аваарай. Зөвлөгөө үнэгүй.